by

Хүний нөөцийн бодлого

АЛТАЙ КАШМИР ТАНЫ СОНГОЛТ


Өнөө цаг үед хүн төрөлхтөний амьдрал ахуй,хэрэглээнд техник технологийн хурдацтай хөгжил нь асар  их ач холбогдолтой болж хувьсан өөрчлөгдсөөр байгаа билээ. Тэр дундаа үйлдвэрлэлд үр ашиг  өндөртэй шинэ технологи,түүнийг дагасан дэвшилтэт шинэ техникрүү хүмүүс түлхүү анхаардаг  болжээ.

Гэсэн хэдий ч “ХҮН БОЛ БАЯЛАГ БҮТЭЭГЧ” гэсэн ойлголт хэзээ ч хувирч өөрчлөгдөлгүйгээр  маргашгүй үнэ хэвээрээ байсаар байна. Тиймээс байгаууллагууд тэдгээр баялаг бүтээгчиддээ хандсан  олон төрлийн үйл ажиллагааг авч хэрэгжүүлж дэмжсэний дүнд өнөөгийн техник технологийн хөгжил  урагш алхаж энэ хөгжлийн эргэх холбоо тасралтгүй эргэлдэж байдаг.

“АЛТАЙ КАШМИР” ХХК-ны Хүний Нөөцийн бодлого нь ажилтнууддаа эрх тэгш шударга хандаж,ажилчиддаа чиглэсэн тодорхой зорилго бүхий олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан сурч хөгжихөд нь дэмжлэг үзүүлж,ажиллах таатай орчин,байгууллагын өөрийн онцлогт нийцсэн байгууллагын соёлыг бий болгож ажилдаа мэргэшсэн нягт хамт олныг бүрдүүлснээр өндөр бүтээмж бий болгоход оршино.

Тa:

  1. Зөв хандлага
  2. Ажил гүйцэтгэх техник ур чадвар
  3. Сурч хөгжих хүсэл эрмэлзлэл
  4. Хариуцсан ажилдаа эзний сэтгэлээр хандах сэтгэлгээтэй
  5. Манлайлах чадвартай зэрэг бол манай компаны үүд хаалга таньд үргэлж нээлттэй байх болно.

Бүрдүүлэх материал:

  1. Анкет   / өөрийн болон байгууллагын анкетыг бөглөсөн байна /
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Дипломны хуулбар
  4. Цээж зураг  / Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3*4 хэмжээтэй /
  5. Тодорхойлолт байж болно / Сургуулийн болон өмнөх ажлын тодорхойлолт /

 

ЯАГААД “АЛТАЙ КАШМИР”-ИЙГ СОНГОХ ВЭ?


  • Ажлын тав тухтай таатай орчин, эрч хүчтэй, чадварлаг, эвсэг хамт олон
  • Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх
  • Өрсөлдөхүйц цалин, урамшуулал, ахуй амьдралаа дээшлүүлэх нэмэлт боломжууд
  • Өсөн дэвших боломж
  • Ажилтныг сургах, хөгжүүлэх бодлого
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгал
  • Тэтгэмж, тусламж
  • Эрүүл мэндийн үзлэг

 

ЧӨЛӨӨТ ЦАГТ ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА


Манай компани байгууллагын соёлыг бэхжүүлэх, хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэх,  хөгжүүлэх зорилгоор олон үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг. Үүнд:

  • Олон төрөлт спортын наадам
  • Нийт ажилтнуудын зуны амралт зугаалга
  • Спорт зааланд тоглох
  • Эх орны үзэсгэлэнт байгальд аялал зохион байгуулах
  • Цасны баяр, шинэ жил, эмэгтэйчүүдийн баяр, хүүхдийн баяр, ахмадын өдөр гэх мэт   тэмдэглэлт үйл ажиллагаануудад зориулсан арга хэмжээ

 

ДАДЛАГАЖИГЧ-ОЮУТАН ХӨТӨЛБӨР


“Алтай” ХК нь танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх оюутнуудыг хүлээн авч тэдгээрийн   онолын мэдлэгийг баталгаажуулах, практик дадлага олгох, бизнесийн байгууллагын үйл   ажиллагаатай танилцуулах, ирээдүйн чадварлаг боловсон хүчин болоход нь туслах зорилгоор   тухайн оюутан болон сургуулийн хүсэлтийг нь үндэслэн дадлага хийх зөвшөөрөл олгодог бөгөөд   улмаар чадварлаг төгсөгчдийг ажилд урьдаг.

 

ДАДЛАГА ХИЙХ ОЮУТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА


Сургууль Гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль
Мэргэжил Маркетинг, менежмент, гадаад харилцаа, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, санхүү, бизнесийн удирдлага мэргэжлүүдээр сурч буй
Курс 3, 4-р курс
Сурлагын голч дүн В болон 3,0 дээш
Нэмэлт чадвар Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй байвал давуу тал болно.

 

МАНАЙ КОМПАНИД ДАДЛАГА ХИЙХ ОЮУТАН ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ. ҮҮНД:


  • Оюутны анкет
  • Сургалтын албанаас баталгаажуулсан дүнгийн жагсаалт
  • Сургуулиас олгосон албан ёсны хүсэлт, томилолт
  • Дадлагын ажлын удирдамж
  • Удирдамжийг үндэслэн боловсруулсан дадлагын ажлын төлөвлөгөө

Эрэгтэй
Дэлгэрэнгүй
Эмэгтэй
Дэлгэрэнгүй
Хэрэглэл
Дэлгэрэнгүй
Хүүхэд
Дэлгэрэнгүй
Гэр ахуй
Дэлгэрэнгүй
Мэдээ