by

Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гараар угаах зааварчилгаа
Зөвөлгөө
2016/03/30

            Ноос, ноолууран бүтээгдэхүүн нь өөр төрлийн ноосон эдлэлээс илүү арчилгаа анхаарал шаарддаг. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг 3-4 удаа өмссөний дараа цэвэрлэх бөгөөд хуурай аргаар цэвэрлэх нь илүү тохиромжтой, мөн гараар угааж болно.
Ноолуур арчлах зориулалтын бодис хэрэглэн 30 хэмийн бүлээн усанд зөөлөн базаж угаана. Үрж болон мушгиж болохгүй. Угаасны дараа цэвэр усаар зайлаад усыг шингээж авна. Тэгшхэн гадарга дээр хэлбэр хэмжээг алдагдуулахгүйгээр дэлгэж хатаасны дараа бүлээн индүүгээр уураар жигнэж индүүдэх ёстой. Мөн өнгөөр ялгаж угаана. Энэ зөвлөгөөний дагуу арчилахад таны ноолууран бүтээгдэхүүн зөөлөн торгомсог чанараа удаан хугацаанд хадгалж чадна.Хамгийн гол нь, угаалгын нунтаг ноолууран хувцсыг тvлж, агшиж сунах аюулд хvргэдэг бөгөөд ноолууран хувцсаа шампуниар угаавал энэ мэт хэлбэрээ алдаж, бөөгнөрч муудах аюулгvй аж. Харин гараараа угааж цэвэрлэсний дараа угаалгын машинд сэгсэрч болох юм.


Эрэгтэй
Дэлгэрэнгүй
Эмэгтэй
Дэлгэрэнгүй
Хэрэглэл
Дэлгэрэнгүй
Хүүхэд
Дэлгэрэнгүй
Гэр ахуй
Дэлгэрэнгүй
Мэдээ