by

Ноолууран хувцас эдлэлийг хадгалах нь
Зөвөлгөө
2016/04/14

Ноолууран хувцас эдлэлийг тусгай уутанд эвхсэн байдлаар хадгалах нь зүйтэй. Эвхэхдээ, дэлгүүрээс авахад эвхсэн байдаг шиг, цамцны голоор нугалаас үүсэхээргүй байдлаар эвхэнэ. Өлгүүрт өлгөөстэй байдлаар удаан хугацаанд хадгалж хэрэггүй, сунаж хэлбэрээ алдана.

Ноолууран хувцсыг байнга өмсөөд байж болохгүй, заавал амрааж байх хэрэгтэй. Ядаж 24 цаг дэлгэж тавин амрааж байвал сунахгүй, хэлбэрээ алдахгүй байх болно. Үрчлээс нугалаас нь ч арилна. Хэрэв та ноолууран цамцаа өлгөмөөр байгаа бол тусгай, зөөлөн мөртэй өлгүүрт өлгөөрэй. Сүүлийн үед сүлжмэл хувцсанд зориулсан хийлдэг өлгүүр бий болсон. Хэрэв та ноолууран хувцсан дээрээ цай, кофе, шүүс асгасан, дусаасан бол тэр дор нь толботой хэсгийг хүйтэн усан дотор барьвал толбо бэхжиж чадахгүй. Халуун ус толбыг бэхжүүлнэ. Угаахад арилахгүй байгаа толбыг л хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлэх нь зүйтэй. Ноолууран хувцасны сезон дууссаны дараа цагаан эрвээхэйнээс хамгаалж хадгална. Хуш модоор хийсэн шүүгээ, хайрцаг хамгийн тохиромжтой байдаг. Хадгалахын өмнө заавал угааж цэвэрлэсэн байх хэрэгтэй, учир нь цагаан эрвээхэй бохир хувцсанд дуртай байдаг, хамгийн түрүүн хир толботой хэсгийг иддэг. Хэрэв та цагаан эрвээхэйний үйлдвэрийн хор хэрэглэх дургүй бол ардын уламжлалт аргуудыг хэрэглэж болно: хуш модны холтос, жүржийн хальс, лаванд, тимьян гэх зэрэг.

Ноолууран эдлэлийг эрвээхэйнээс хамгаалах хамгийн сайн арга бол хувцастайгаа хамт хуш модон хавтан шкаф, шүүгээндээ байлгах. Хушан хавтан хувцсыг мөн сайхан үнэртэй болгодог. Орчин үед хушан хавтан болон хувцсан дундаа өлгөх зориулалттай өлгүүртэй хушан хавтан худалдаанд гараад байна.


Эрэгтэй
Дэлгэрэнгүй
Эмэгтэй
Дэлгэрэнгүй
Хэрэглэл
Дэлгэрэнгүй
Хүүхэд
Дэлгэрэнгүй
Гэр ахуй
Дэлгэрэнгүй
Мэдээ