by

ГЭРИЙН НӨХЦӨЛД НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН …
Зөвөлгөө
2016/05/20

1. ГЭРИЙН НӨХЦӨЛД НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН АРЧЛАХ ТАЛААР:


  • 300С-ын бүлээн усанд ноолууран бүтээгдэхүүн угаах тусгай бодисыг хийж сайтар хутган уусгана.  Үүний дараа бүтээгдэхүүнээ /гадар өнгийг заавал дотогш эргүүлсэн байх хэрэгтэй/ хийн дэвтээж хир   буртгийг арилтал нь зөөлөн базаж угаана. Ингэхдээ ханцуйн үзүүр,зах гэх мэтчилэн бохирдолт ихтэй   хэсгүүдийг зөөлөн үрж хирийг арилгана. Савантай усандаа угааж дууссаны дараа зөөлөн мушгиж   /чанга мушгивал оёдлууд урагдахыг анхаарна уу/ гаргана.
  • Савантай бохир усыг хүйтэвтэр цэвэр усаар солино. Зайлах хүйтэвтэр цэвэр усанд бүтээгдэхүүнээ   хийж зөөлөн булхаж угаах ба 2 удаа цэвэр усаар зайлбал саван нь бүрэн арилна.
  • Угаасан ноолууран бүтээгдэхүүнээ хэлбэрийг нь алдагдуулахгүйн тулд хавтгай гадаргуу дээр дэлгэж   хатаана. Гадар өнгийг эргүүлэхгүй хатаана.
  • Таны бүтээгдэхүүн 1 өдрийн дараагаар бүрэн хатах ба хатсан бүтээгдэхүүнээ та гэрийн уурын   индүүгээр 1см-ийн зайнаас зөвхөн уураар индүүднэ. Чанга дарах болон гялайлгаж индүүдэж   болохгүйг анхаарна уу.
  • Бүтээгдэхүүний шаариг болон хогийг зориулалтын наалтаар хөнгөн дарж цэвэрлэнэ.

2. ТОЛБО АРИЛГАХ:


  • Хэрэв та ноолууран бүтээгдэхүүнээ толбо болгосон бол даруйхан хүйтэн усаар зайлах хэрэгтэй.
  • Толбо арилгагчаар цэвэрлэж болох ч мэргэжлийн хуурай хими цэвэрлэгээнд өгөхийг танд зөвлөж   байна.

3. АНХААРАХ ЗҮЙЛС:


  • Угаалгын бодисын хэмжээг зааврын дагуу хэрэглэх бөгөөд заасан хэмжээнээс хэтрүүлвэл  бүтээгдэхүүний ширхэгт нягт болж өөрчлөгдөнө.
  • Бүтээгдэхүүнийг хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй.
  • Ноолууран бүтээгдэхүүнийг нойтон байхад нь урт өргөнөөс нь татаж сунгаж болохгүй.
  • Өлгүүрт өлгөж хатааж болохгүй.

 


Эрэгтэй
Дэлгэрэнгүй
Эмэгтэй
Дэлгэрэнгүй
Хэрэглэл
Дэлгэрэнгүй
Хүүхэд
Дэлгэрэнгүй
Гэр ахуй
Дэлгэрэнгүй
Мэдээ