by

“Алтай Кашмир” ХХК нь 1993 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Монголдоо тэргүүлэх үйлдвэрлэгч, экспортлогч компаниудын нэг болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд “Алтай Кашмир” ХХК нь хэрэглэгчийн хэрэгцээ, чанарын шаардлага хангасан хамгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж суурилуулан хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.

Чадварлаг менежмент, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ олон улсын чанарын ISO 9001­2000, ISO 9001­2008 сертификат авсан хамгийн анхны ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани болсон. Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн, өндөр чанартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь “Алтай Кашмир” ХХК­ийн хамгийн гол анхаарлаа хандуулах ажил мөн юм. Бид харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулан, харилцагчиддаа анхаарал тавин ажилласнаар гадаадын болон дотоодын зах зээл дээрх харилцагчдаа илүү татах, Ази болон Европын орнууд дахь харилцагчиддаа сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхийн тулд чанарын өндөр шаардлага хангасан ноолууран болон тэмээний ноос, сарлагын хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэх явдал юм.

Өнөөдөр “Алтай Кашмир” брэнд нь дэлхийн 38 оронд худалдаалагдаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд 30 гаруй гэрээт борлуулагч, худалдааны төлөөлөгчид “Алтай Кашмир” брэндийг дэлхий дахинд сурталчилж, өргөжүүлэхээр ажиллаж байна. Манай компанийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн олон жилийн туршлага нь харилцагчдын итгэл найдварыг хүлээх баталгаа юм.

Тиймээс бид цаашид боломжит харилцагчидтай олон жилийн турш харилцан ашигтайгаар амжилттай харилцан ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй байна.

  • Суурилагдсан хүчин чадал (жил)
    • Угаах 800 тн ○ Самнах 350 тн
    • Сүлжих 180,000 ширхэг
    • Оёх 10,000 ширхэг
    • Принт 20,000 м.кв
  • Ажилчдын тоо 200
  • Экспорт Орос, Англи, Итали, Япон, Герман, Франц
  • Дотоодын зах зээлд эзлэх хувь 10%-ыг эзэлж байна.

1994

Одоогийн Алтай холдинг ХХК (70%) болон Английн Д.В.Холдсворс (30%) компанийн хамтарсан хөрөнгө оруулалттай байгуулагдав.

1996

Үйлдвэрийн байр, Ноолуур угаах шугамыг ашиглалтанд оруулав

1999

Хялгас ялгах цехийг ашиглалтанд оруулав

2003

Анхан шатны үйлдвэрт ӨМӨЗО-ны Бугат хотын Кинг Деер компаниас мэргэжилтэнгүүд урьж авчран ажиллуулав

2003

Жилд 5,000ш бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гар сүлжих цехийг ашиглалтанд оруулав

2004

Оффисийн байрыг барьж дуусгав.

2006

Д.В.Холдсворс компаниас хувьцаагаа (30%) худалдан авснаар Алтай холдинг ХХК-ын охин компани (100%) болов

2007

Автомат сүжих машин ашиглаж эхлэв

2008

Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, ISO9001:2000, ISO9001:2008 стандартыг нэвтрүүлэв

2011

Азийн хөгжлийн банк, Европийн сэргээн босголтын банк-тай хамтран Бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Жишиг үйлдвэр болох төсөл хэрэгжүүлж эхлэв.


Эрэгтэй
Дэлгэрэнгүй
Эмэгтэй
Дэлгэрэнгүй
Хэрэглэл
Дэлгэрэнгүй
Хүүхэд
Дэлгэрэнгүй
Гэр ахуй
Дэлгэрэнгүй
Мэдээ