by

Алтай Кашмир ХХК


Алтай Кашмир ХХК нь ямааны ноолуур боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 1994 онд байгуулагдсан бөгөөд 4752 талбайд 2 давхар үйлдвэрийн барилгыг бариулж 1996 онд ашиглалтанд оруулсан ба мөн 1780 бүхий 3 давхар оффисын барилга бариулж 2004 оны 7р сарын 1-ээс ашиглаж эхлээд байна.

Одоогоор үйлдвэр нь хүчин чадлынхаа 80 хувийг ашиглаж байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэлийн шат дамжлагыг нэмэгдүүлж сүүлийн үеийн дэвшилтэт технологийг суурилуулж ажлын байрыг өргөтгөснөөр 500 гаруй ажиллагсадтай болох буюу үйлдвэрлэлийн хүчин чадлыг 100 хувь ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.

2003 оны хувьд манай компани анхны сүлжмэл бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн дотоодын зах зээлд шопын худалдаагаар борлуулж үндэсний ноолууран эдлэлийн шинэ загвар болон өнгөний өргөн сонголтыг дотоод гадаадын худалдан авагчиддаа хүргэж эхлээд байна.

Монгол улс 1996 оноос өмнө ноолуураа голдуу бохир болон хагас боловсруулсан хэлбэрээр дэлхийн зах зээлд гаргаж байсан билээ. Дэлхийн ноолуурын үйлдвэрлэгчид нь Монголын ноолуурыг худалдан авч өөрийн бүтээгдэхүүнтэйгээ холин нэхэж сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 1996 оноос эхлэн бохир ноолуурыг боловсруулах хүчин чадлыг өсгөж улсын экспортын үнэ цэнийг өсгөхөд оршиж байна. Энэ бодлогын үр дүнд бүдүүн болон нарийн ноолууран бүтээгдэхүүний тоо ширхэг өссөн юм. Ноолуур нь Монголын стратегийн чухал ач холбогдолтой түүхий эд юм. Бодлого зохицуулалтын хүрээнд засгийн газар болон ноолуурын компаниуд хамтран ажиллаж ирлээ. Алтай Кашмир ХХК нь Монголын Ноос Ноолуурын Холбооны удирдлагад багтаж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог.

Алтай Кашмир компаний үйлдвэрийн ноолуур боловсруулах технологийн онцлогоос дурдвал:

  • Ямааны ноолууран бүтээгдэхүүний чанарын үнэлгээг дээшлүүлэх зорилгоор монгол ямааны ноолуурыг цагаан, цайвар болон бор гэсэн гурван өнгөөр ангилан ялгадаг. Ямааны ноолуур нь ноолуур, завсрын үс болон хялгаснаас бүрдэнэ.
  • Ноолуур нь долгиолог, атираатай, хөнгөн, зөөлөн, дулаан хадгалах чадвар сайн, дундаж голч нь 13-16 микронтой байдаг. Ноолуурыг хялгасны эзлэх хэмжээгээр нь (MNS 2001) 80%, (MNS 2001) 60%, (MNS 2001) 35% гэсэн зэрэглэлээр ялгана.
  • Дугаарууд нь ноолуурын хялгас агууламжийн хувийг үзүүлж байгаа юм. Ялгасан ноолуурыг задлан сэгсэрнэ. Энэ нь хаг хог, өтөг бууц, нарийн хог шороог унагах зорилготой. Дараагаар ноолуурыг угаах нунтагтай дөрвөн онгоцоор дамжуулан эцэст нь тавдугаар онгоцонд цэвэр усаар зайлагдаж хатаагч машинаар дамжин гарч ирнэ. Угаасан ноолуураа самнаж хялгас хаг, хогноос нь цэвэрлэж боловсруулсан ноолуур гаргана. Самнах төхөөрөмж нь 3 шат дараалан явагдана.
  • Доод чанартай хялгас ялгалт явуулахад 1 хялгас явуулах шугам ажиллуулна. Илүү чанар сайтай хялгас ялгалт хийхэд бусад 2 шугам ашиглагдана. Энэхүү тоног төхөөрөмж нь хагас автомат бөгөөд зөвхөн 1 хүн л ажиллана. Бүх хаягдал сэв, хялгас автоматаар шугамын дараах шатанд дахин боловсруулалтанд орж цэвэр сэв хялгас болж гарна. Энэ дамжлага нь технологийн чухал шат юм. Учир нь ноолуурын ширхэг таслагдахгүй урт байх нь энэ дамжлагаас их хамаарна.

Алтай Кашмир компаний бизнесийн салбар дах дотоодын гол өрсөлдөгч нар нь Говь ХХК, Гоёо ХХК, Буян ХХК, Ээрмэл гэх мэтийн том компаниуд бөгөөд бидний үйлдвэрлэл, бизнесийн гол зарчим нь экспортын түүхий эдийн болон захиалгын бүтээгдэхүүний чанарыг дээд түвшинд хүргэх, найдвартай, үнэнч шударга, удаан жилийн түншлэл тогтоож ажиллахад оршино. Манай компани нь дэлхийн ноос ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд тодорхой нэр хүнд, байр суурь эзэлж эхэллээ. Үүний нэг жишээ нь дэлхийд нэртэй ноос ноолууран салбарын компаниудын лавлах ном болох Вул Рекорд – д монголын ижил төрлийн бизнес эрхэлдэг компаниудаас анх удаа бичигдсэн юм.

Алтай Кашмир ХХК нь эдийн засаг, санхүүгийн хувьд чадвартай компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог болсон бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь засгийн газрын бодлоготой нягт уялдаатай, экспорт, импортын үндэсний үйлдвэрлэлийн компаниудын нэг юм.

Үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа

“Алтай Кашмир” ХХК нь 13 ширхэг самнах, 40 ширхэг Тайвань улсын сүлжих машин, мөн сүлжихийн (угаах, хатаах, үслэх, индүүдэх) тоног төхөөрөмжийг угсарч, сүлжих цехийг 2003 оноос ашиглалтанд оруулж, цаашид Герман болон Японд үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадал бүхий компьютержсэн автомат сүлжих машинуудыг суурилуулан үйлдвэрлэлийн хүчин чадал технологийн боломжийг ихээр нэмэгдүүлсэн. Тус үйлдвэр нь ноолуур угаах шугамыг бүрэн ашиглаж сардаа 100тн ноолуур угаан боловсруулж байна. Угаасан ноолуураа самнаж, хялгас, хаг хогноос нь салган цэвэрлэж ноолуураа дараагийн шатанд гаргадаг.

Үйлдвэрлэлийн сүлжих шатанд 5G, 7G, 12G –ийн машинаар дан болон давхар утсаар бүтээгдэхүүнээ сүлжиж эрэгтэй, эмэгтэй хүүхдийн загвар болон өнгөний өргөн сонголттойгоор (цамц, жилет, майк, малгай, өмд гэх мэт) гадаадын болон дотоодын зах зээлд нэвтрүүлж үйл ажиллагаагаа өргөтгөн тэлсээр байгаа бөгөөд дотооддоо болон гадаадын улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ экспортлож байна.

Алтай Кашмирийн танилцуулга файлаар /Introduction of Altai Cashmere/

about


Accessories
More
Home
More
Children
More
Women
More
Men
More
Newsletter